Monday, June 7, 2010

Бороотой өдөр...
Бодсон шиг минь бороотой өдөр. Бодол шиг минь бороотой өдөр. Хурын үүлэнд хулдуулсан тэнгэр бараан саарал. Ширхэггүй цагаан бороо сэтгэлийн утас норгон цайрах нь хэзээ билээ...Аль зуны явдал билээ гэж бодогдох. Ийм дэлгэр цагийг хүүхэд нас минь үзэн баярлаж, үсээ норгон гүйлддэг байсан санагдана. Тиймээ, хүүхэд нас дэлгэр зуны бороо хоёр нэгэндээ ивээл л дээ. Шалбааг туучсан хөл нь халтар. Сайхан цагаан борооны шимийг хөхсөн хөх сайртай арьс нь эрүүл. Ийм л хүүхэд явлаа даа...Ай бороотой өдөр. Бодлын минь нисдэг үүрэнд зун зулзагалуулсан бороотой өдөр. Олон байгаасай. Ийш тийшээ утас цохьсон... Бороотой гэж зөөлөн эевэргүү үгс харилцуурын араас чихнүү чимэгтэй эгшиглээд... Энэ чинь юу билээ...Ургамал шинэдэн дэлгэрэх зуны эхэн сарын сүүлч. бямбадаа орсон бороо Бямбадаа онгойгоосой. Тэнгэр цэлмээсэй.

No comments:

Post a Comment