Ном бол түүхийн өлгий
юм. Түүх гэдэг эхлэл төгсгөлгүй цаг
хугацаа юм. Аль нэг хэсгээс нь залж аваад аль нэг хэсэгт нь уурга зүүгээд алддаг алдуул хүлэг юм. Гагцхүү нэг нь алдаж ахуйд нөгөө нь амдаж
байдаг учиртай утгатай, ёстой жудагтай
зүйл ээ... Түүхийг хэн ч бичиж болно.
Нэг талаас түүх бол бэлэн зэхээний зүйл.
Хажуугаар нь хэнэггүй өнгөрсөн хүн л түүхээ гээчихдэг. Түүнээс өдөр
өдрийн тэмдэглэлээ цуглуулаад байваас түүх
өөрөө өөрийгөө биччихдэг. Би ингэж боддог.
No comments:
Post a Comment